Аялал.mn
FAQ

Түгээмэл асуулт, хариулт

Захиалга хэрхэн хийх вэ?+

Аяллаа сонгоод «Захиалах» товч дарж огноо, хүний тоо, холбоо барих мэдээллээ оруулна. Манай менежер 24 цагийн дотор холбогдож баталгаажуулна.

Урьдчилгаа төлбөр хэд вэ?+

Захиалга баталгаажсаны дараа нийт үнийн 30%-ийг урьдчилгаа болгон төлнө. Үлдэгдлийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлнө.

Визээ өөрөө мэдүүлэх үү?+

Бид визний материал бүрдүүлэлт, ярилцлагын бэлтгэлд бүрэн зөвлөгөө өгнө. Визний хураамж аяллын үнэд ороогүй.

Захиалгаа цуцалбал мөнгөө буцааж авах уу?+

Аялал эхлэхээс 30+ хоногийн өмнө цуцалбал урьдчилгааны 80%, 14–30 хоногт 50% буцаана. 14 хоногоос бага хугацаанд буцаалт хийгдэхгүй.

Хувийн (private) аялал зохион байгуулдаг уу?+

Тийм. 4-өөс дээш хүнтэй гэр бүл, байгууллагад зориулсан хувийн маршрут, огноог тохирох боломжтой.

Хүүхдийн үнэ хямдралтай юу?+

2–11 насны хүүхдэд 15–25% хямдрал, 2 хүртэлх насны хүүхэд үнэгүй (нислэгийн татвараас бусад).

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?+

Банкны шилжүүлэг, QPay, SocialPay, картаар төлөх боломжтой. Хуваан төлөх нөхцөл зарим аялалд бий.

Аялалын даатгал багтсан уу?+

Олон улсын бүх аялалд 30 000$ хүртэлх эрүүл мэндийн даатгал багтсан.

Асуултаа олсонгүй юу?

Бидэнтэй шууд холбогдоорой.

Холбоо барих